21
2015-08
170 ЖИЛИЙН НӨӨЦТЭЙ МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
2015-8-15
Манай улс усны нөөц багатай тул нүүрс боловсруулах, цемент үйлдвэрлэх шинэ технологи нутагшуулахдаа аль болох бага ус ашиглах технологи нэвтрүүлэх болсон. 8 сарын 14-нд албан ёсоор үүдээ нээсэн Монцемент Монголын 2 дахь хуурай аргын цементийн үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь Дорноговь аймгийн Өргөн суманд байрладаг, жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэр ашиглалтад орохоос өмнө амжуулж хийсэн бас нэн томоохон ажил нь салаа төмөр зам юм. Өргөн өртөөнөөс салбарласан, 3.5 км урттай, нийтийн эзэмшлийн гарам, вагон жин бүхий салбар төмөр замыг барьж ашиглалтад оруулжээ.
www.news.gogo.mn