21
2015-08
ХЯМРАЛААС ГАРАХ 3 БОЛОМЖ
2015-8-18
Монгол Улсын гадаад худалдааны тэнцэл 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онд анх удаа ашигтай гарсан байдаг. Гадаад худалдаа ашигтай гараад байгаа энэ цаг мөчийг Монгол Улс дараах 3 чиглэлд боломж гэж харж чадвал эерэг өөрчлөлт ирнэ гэж эдийн засагчид дүгнэж байна. Нэг дэх боломж бол импортод дарлуулдаг бизнес моделио өөрчлөх явдал юм. Дан ганц импортын бараа, бүтээгдэхүүнээс ашиг олохоос илүүтэйгээр экспортын баримжаатай, нэмүү өртөг шингэсэн бизнес модель руу шилжих ёстой. Хоёрдахь боломж нь амьдралаас тасархай төсвөө засах. Гурав дахь боломж нь эмзэг эдийн засгаа тогтвортой эдийн засгаар солих боломж. Эдийн засаг тогтвортой байна гэдэг бизнес тогтвортой бас төлөвлөж болохуйц байна гэсэн үг. Бизнес тогтвортой байна гэдэг ажлын байр, ашиг орлого тогтвортой байна гэсэн үг.
www.economy.news.mn