21
2015-08
ЖИНСТ УВС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД
Ард Санхүүгийн Нэгдэл ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг худалдан авсан билээ. Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу Ард Санхүүгийн Нэгдэл нь бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 15.4 хувь буюу 8,195 ширхэг хувьцааг нэг бүрийг 975.28 төгрөгийн ханшаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 28 -ны хооронд худалдан авахаар санал гаргаж байна. Иймд Жинст Увс ХК-ийн хувьцаа эзэмшигч та харьяа брокер дилерийн компани болон Ард Секьюритиз ҮЦК ХХК-ийн байран дээрээ очин хувьцаа худалдах захиалга өгнө үү.
Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийн, зах зээл дэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь дээшлүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байгаа үндэсний санхүүгийн холдинг компани юм. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Ард Актив, Ард Секюритис ҮЦК, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтдаг бөгөөд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх зорилгоор Жинст Увс ХК-ийн хувьцааг худалдаж аваад байна. Энэ шинэ хөрөнгө оруулалтын хүрээнд бид тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг болгох зорилт тавин ажиллах болно.
Ард Секьюритиз ҮЦК ХХК-ийн хаяг: СБД, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Номын Хишиг ХХК-ийн байр, 2 давхарт, Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 321899