“Goldman Sachs” банкнаас уул, уурхайн салбарын нөхцөл байдалтай холбогдуулж III улиралд коксжих нүүрсний гэрээний үнэ тонн тутамдаа 120 ам.доллар байна гэж тооцоолжээ. Энэ нь өмнөх таамгаас дөрвөн хувиар бага ханш болж байгаа юм. Зах зээл сэргэх үйл явц удаан байгаагаас гадна эрсдэл бий гэж “Goldman Sachs” банк үзсэн байна. 2012 он гарснаас хойш нүүрсний уурхайнууд олборлолтоо бууруулах, үйл ажиллагаагаа зогсоох зэрэг арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Харин үүний нөлөө нь III улиралд илүү тод харагдаж, компаниуд үргэлжлүүлэн олборлолтоо бууруулах төлөвтэй байгаа гэж шинжээчид дүгнэсэн байна. Ингэснээр 2015 онд коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 133 ам.долларт хүрэх бол 2016 онд 140 ам.доллар болно гэж “Goldman Sachs”-ын шинжээч үзсэн байна гэж Блүүмбэрг ТВ Монголиагаас мэдээлсэн байна.
Эх үүсвэр: www.bloombergtv.mn
08
2014-07