13
2015-08
ГАНЦ МОД БООМТООР ОРОХ НҮҮРСНИЙ ИМПОРТ 42 ХУВИАР БУУРЧЭЭ
2015-8-10
Таван Толгойн бүлэг ордын нүүрсийг дамжуулдаг урд хөршийн Ганцмод боомтын нүүрсний импорт 8-р сарын 1-ийн байдлаар 3.93 сая тонн болж, өнгөрсөн оноос 42 хувиар буурсан байна. Гашуунсухайт боомттой хиллэдэг Ганцмод боомтын нүүрсний импорт өнгөрсөн оноос буурч эхэлсэн талаар Хятадын Статистикийн товчоо мэдээлсэн.Тус боомтоор дамжин өнгөрдөг нүүрсний хэмжээ сүүлийн 4 жилийн хугацаанд жил бүр 10 сая тонныг давж байсан бол энэ онд энэ амжилтад хүрэхэд хүндхэн боллоо.Одоогоор Ганцмодод нүүрс импортолдог компанийн тоо 15 болж, өнгөрсөн оны мөн үеэс 19-өөр буураад байна.
www.bloombergtv.mn