13
2015-08
МОНГОЛ УЛС ГАДААД ХУДАЛДААНААС 604 САЯ ДОЛЛАРЫН АШИГ ОЛЖЭЭ
2015-8-10
Энэ оны эхний 7 сард гадаад худалдааны тэнцэл 604 сая долларын ашигтай гарсан болохыг Үндэсний Статистикийн Хороо урьдчилсан байдлаар танилцуулаад байна. Нийт экспортын 80 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна. Бүтээгдэхүүн тус бүрээр нь задалж харах юм бол нүүрсний экспорт 20 гаруй хувиар буурч, өнгөрсөн хугацаанд 8.1 сая тонн нүүрс гадаад зах зээлд гаргасан байна. Импорт талаас нь харвал 426 сая долларын үнэ бүхий машин, тоног төхөөрөмж, 239 сая долларын тээврийн хэрэгсэл зэргийг импортолжээ. Импортолсон бүтээгдэхүүнийхээ 36.3 хувийг урд хөршөөс авсан бол экспортынхоо 86.1 хувийг БНХАУ-д нийлүүлсэн байгаа.
www.bloombergtv.mn