ЭДИЙН ЗАСГИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛЛАА

2015-8-10 Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг баталж хэрэгжүүлснээр илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзэж байна. Мөн цаашдаа хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болж, татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулна гэж үзэж байгаа юм. 2015 оны 2-р улирлын эцсийн дүнгээр Монгол улсын бизнес регистрийн санд 120,630 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан нь өмнөх улиралтай харьцуулахад 3.1 хувиар өссөн байна. Монгол улсын нэгдсэн төсвийн орлогын дийлэнх нь татварын орлогоос бүрдэж байна. www.bloombergtv.mn