ДЭЛХИЙН БАНК: ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ҮНДСЭН МЕТАЛЛУУДЫН ХАНШ ДУНДЖААР 12 ХУВИАР УНАНА

2015-8-10 Монголын гол экспортын бараа бүтээгдэхүүний үнэ ханш дэлхийн зах зээлд цаашид үргэлжлэн буурах төлөвтэйг Дэлхийн банк тэргүүтэй олон улсын байгууллагууд онцолж байна. Энэ дундаа түүхий нефть, байгалийн хий, нүүрс гэх мэт эрчим хүчний эх үүсвэр болсон гол түүхий эдийн үнэ ханш 2014 оны түвшнээс дунджаар 39 хувиар, үйлдвэрлэлийн үндсэн металлууд дунджаар 12 хувиар унана гэсэн төлөв таамгийг Дэлхийн банк дэвшүүлсэн. Тэгвэл манай улс зэсийн ханшийг тонн тутамдаа 6,354.7 доллар, алтны ханш 1,248.9 доллар, харин нүүрсний үнийг 30-60 долларын хооронд экспортлохоор тооцож төсвийн тодотголд суулгасан байгаа ба газрын тосны экспортын үнийг дунджаар 88.5 долларт байхаар төсөвлөсөн. www.bloombergtv.mn