ГАЗАР ТАРИАЛАНГИЙН НИЙТ НУТГИЙН 60-65 ХУВИАС УРГАЦ ХУРААНА

2015-8-11 Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас 2 долоо хоногийн өмнө тариалан бүхий төвийн бүсүүдийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж, зуншлагын байдал, таримал ургамал, хадлангийн ургацын ерөнхий байдлын талаар мэдээлэл авчээ. Урьдчилсан мэдээллээр газар тариалангийн нийт нутгийн 60-65 хувиас ургац хураана гэж аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газраас салбарын яамандаа мэдээлжээ. Ойролцоогоор 280 мянган тонн орчим буудай авна гэж төсөөлж байгаа аж. Агрономичдын хувьд, үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2015 онд тариаланчдад олгосон зээл тусламжийг 1 жилээр сунгаж өгөх,  борлуулалтад онцгой анхаарах, намрын тариа хураалтад ажиллах техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах тал дээр анхаарч ажиллахыг хөндөж байлаа. www.news.gogo.mn