13
2015-08
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ 4.4 ХУВИАР ӨССӨН ГЭЖ ШИНЖЭЭЧИД ТААМАГЛАЛАА
2015-8-11
“Bloomberg TV Mongolia” макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн дагуу шинжээчдийн урьдчилсан таамгийг нэгтгэн тооцож мэдээллээ. Тэдний таамгаар ДНБ-ий өсөлт оны эхний хагаст дунджаар 4.4 хувь байна гэсэн төсөөлөл гарч байна. Энэ нь өсөлтийн цикл тохиогоод байсан 2012 онтой харьцуулахад 9.4 нэгж хувиар доогуур үзүүлэлт болж байгаа юм. Харин өмнөх оны мөн үеэс 2.1 нэгж хувиар буурах хүлээлттэй байна. Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн Тавантолгойн ордыг ашиглах гэрээ УИХ-аас шалтгаалан зогсоод байгаа, мөн “Оюу Толгой”-н төлөвлөгөөг Дубайд баталсан ч хэрэгжилт нь эргэлзээтэй байгаатай холбоотой гэж үзсэн байна.
www.bloombergtv.mn