13
2015-08
ОРОН СУУЦНЫ ҮНЭ 10 ХУВИАР БУУРЧЭЭ
2015-8-12
Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 7 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг олон нийтэд танилцууллаа. 2015 оны 7 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 1.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар тус тус буурчээ. Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан, мөн хуучин орон сууцны үнийн уналт эрчимтэй үргэлжилсэн хэвээр байгаа зэрэг нь орон сууцны дундаж үнэ сүүлийн 2 сард огцом буурахад нөлөөлжээ. Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2015 оны 7 дугаар сарын байдлаар 2,143,000 төгрөг болж өмнөх сараас 0.3%, өнгөрсөн оны мөн үеэс 4.4 хувиарбуурсан байна. Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4,857 орон сууцны мэдээллийг хамруулжээ.
www.economy.news.mn