13
2015-08
МОНГОЛД АНХ УДАА 100 ХУВЬ ДААТГАГДСАН КОМПАНИЙН БОНД АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ
2015-8-11
Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь андеррайтерийн үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад анх удаа 100 хувь даатгагдсан “Эрчим бонд”-ыг Монголын хөрөнгийн зах зээл дээр танилцуулж байна. “Эрчим бонд”-ын нэрлэсэн нэгж үнэ нь 10,000 төгрөг бөгөөд нийт 50,000 ширхэг буюу 500 сая төгрөгийн бонд арилжаалагдах юм. “Эрчим Бонд”-ынсарын хүү 1.54% ба 6 сарын хугацаатай энэхүү бондын хүүгийн төлөлт нь хугацааны эцэст хийгдэхээрээ онцлогтой юм. Иргэд 2015 оны 8-р сарын 12-ны өдрөөс 8-р сарын 21-ний хооронд “Эрчим бонд”-ын нэгж тус бүрийг 9,155 төгрөгөөр худалдан авч, хугацааны эцэст үндсэн үнээрээ тооцож хүүгээ хүртэх боломжтой. Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хэрэгжсэний дараа тус бонд нь хоёрдогч зах зээл дээр арилжигдах боломжтой болно.
www.economy.news.mn