“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ТӨХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛАА. 2014-07-01

Монгол Улсын Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйл, Сангийн сайдын 2014 оны 140 дүгээр тушаалаар батлагдсан “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах, томилох журам”-ыг үндэслэн “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах орон тоог зарласан байна. Сонгон шалгаруулалтанд орох иргэний баримт материалыг 2014 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авч бүртгэхээр болсон байна.
Эх үүсвэр: www.mse.mn