13
2015-08
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ 207 САЯ ТӨГРӨГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖЭЭ
2015-8-11
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК 2015 оны 7 дугаар сарын эцсийн байдлаар үндсэн үйл ажиллагаанаас нийт 872.77 сая төгрөгийн орлого олжээ. Үйл ажиллагааны зардалд 665.68 сая төгрөг гаргасан байна. Үүнээс цалин, түүнтэй холбогдох зардалд нийт 358 сая төгрөг, ашиглалтын болон бусад зардалд 306 сая төгрөг зарцуулжээ. Нийт ашиг өссөн дүнгээр 207 сая төгрөг байна.Мөн сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийгдээгүй болно гэж МХБ-ийн Санхүү төлөвлөлтийн албанаас мэдээлжээ.
www.news.gogo.mn