06
2015-08
ЕРӨНХИЙ САЙД ЗГ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮДИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ОГЦРУУЛАХ САНАЛ ХҮЛЭЭЛЭЭ
2015-8-3
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах, томилох тухай асуудлыг оруулаад байсан. Ерөнхий сайд эдгээр сайд нарын асуудлыг УИХ-ын даргад өргөн барьсан боловч Тогтоолын төсөл бүрдэл хангаагүйгээс буцаагдсан байна. Үүний дараа Засгийн газрын тэргүүн мэдэгдэл хийж, УИХ-ын даргад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр нэр бүхий Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас нь огцруулах саналыг хуулийн дагуу Монгол улсын Ерөнхийлөгчид зөвшилцөхөөр хүргүүлсэн байна. Уг шаардлагад дээрх асуудлуудыг шийдэх үүднээс Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааныг даваа гарагаас өмнө буюу УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээс өмнө яаралтай зарлан хуралдуулж, намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёр нэг байх асуудлыг шийдэх ёстой гэдгийг тусгасан байжээ.
www.bloombergtv.mn