“ОЮУ ТОЛГОЙ” ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ ТАТВАР, ХУДАЛДАН АВАЛТДАА 305 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛЖЭЭ

2015-7-24 “Оюу Толгой” компани он гарсаар татвар хураамж болон дотоодын худалдан авалтдаа 305 сая доллар зарцуулжээ.Үүнээс оны эхний хагаст 155 сая долларын татвар хураамж төлсөн. Өнгөрсөн онд тус компани нийт 250 орчим сая долларын татвар, хураамж барагдуулж байсан. “Rio Tinto” групп үүнээс 185 сая долларыг нь татварт төлж байсан байна. “Rio Tinto” групп нь “Оюу Толгой” төслийн 66 хувийг эзэмшигч “Turquoise Hill Resources” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч юм. Эдгээрээс гадна “Оюу Толгой” компани “Rio Tinto” группийн төслүүдийн дунд аюулгүй ажлын үзүүлэлтээрээ тэргүүлсээр байгааг компанийн гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй онцолсон байна. www.bloombergtv.mn