06
2015-08
МХБ-ИЙН ГҮЙЛГЭЭ 23 ДАХИН ӨСЖЭЭ
2015-8-3
МХБ оны эхний хагаст 290.6 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 23 дахин өссөн үзүүлэлт болж байна. Энэ удаагийн гүйлгээний өсөлт нь биржээр дамжин Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасыг тогтмол арилжиж эхэлсэнтэй шууд холбоотой. Тайлант хугацаанд хамгийн их хэмжээний гүйлгээ хийсэн үнэт цаасны компаниар “Тэнгэр капитал” 136.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж тэргүүлсэн байна. Үүний дараа “ТиДиБи Капитал” 84.1 тэрбум төгрөг, “Ард капитал” групп 38.1 тэрбум төгрөгийн хувьцаа болон Засгийн газрын үнэт цаасны арилжаа тус тус хийж гүйцэтгэсэн байна.
www.bloombergtv.mn