“БАГАНУУР”-ЫН ОЛБОРЛОХ ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

2015-8-4 Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Багануур” ХК 2016-2020 онд олборлох хүчин чадлаа жилд 10 сая тоннд хүргэж өргөтгөх, 399 тэрбум төгрөгийн төсөл боловсруулсан байна.  Мөн шаардлагатай санхүүжилтийн 85 хувийг Польш, Германы банк гаргахаар болсон гэж компани мэдээллээ. “Багануур” ХК өөрийн эзэмшлийн 5,424 га талбайд ил аргаар нүүрсний олборлолт явуулдаг. 900 сая тонн хүртэлх нүүрсний боломжит нөөцтэй гэж тогтоогдсон байдаг. Үүнээс одоогийн байдлаар 100 гаруй сая тонн нүүрсийг олборлоод байгаа юм байна. Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу компанийн төрийн өмчийн оролцоог 51 хувь хүртэл бууруулж, үлдэж байгаа хэсгийг нээлттэй зарахаар болсон. Энэ орлогыг бүхэлд нь компанид нь үлдээхээр шийдвэрлэсэн учраас энэ үүсвэрээр дээрх төслийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. www.bloombergtv.mn