06
2015-08
ХААБ-ИЙН АРИЛЖАА 7-Р САРД 80 ХУВИАР ӨСЧЭЭ
2015-8-5
Хөдөө аж ахуйн биржээр 7-р сард нийт 55.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Энэ нь өмнөх сараасаа 14 хувиар буурсан дүн болсон ч, жилийн өмнөхөөсөө 80 хувиар өссөн үзүүлэлт юм. Арилжааны мэдээгээр дунджаар 51 мянган төгрөгийн үнэтэй 1.1 мянган тонн бараан болон цайвар ноолуурын арилжаа хийгдсэн байна. Мөн 406 мянган тонн хонины ноос, 44 тонн тэмээний ноос болон 110 тонн завод ноос борлуулснаас гадна 22 мянган тонн хүнсний буудай арилжаалжээ.
www.bloombergtv.mn