МХБ-Д БҮРТГЭЛТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРОХ ШИЙДВЭР ГАРЛАА

2015-7-22 Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолын дагуу “Бишрэлт индастриэл” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нийт 700,523 ширхэг хувьцааг, мөн дээрхи өдрийн 309 дугаар тоот тогтоолын дагуу “Монгол мах экспо” ХК-ийн 328,609 ширхэг хувьцааг хөрөнгийн биржийн жагсаалтаас хасах шийдвэр гарлаа. СЗХ-ны 2015 оны 07 сарын 03 өдрийн тогтоолын дагуу "Шарын гол” ХК-ийн гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,231,389 ширхэг энгийн хувьцаанаас арилжигдаагүй үлдсэн 61,147 ширхэг энгийн хувьцааг хасаж нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 10,170,242 ширхэг энгийн хувьцааг холбогдох журам зааврын дагуу МХБ бүртгэлдээ өөрчлөлт оруулахаар боллоо. www.mse.mn