28
2015-07
БАГАНУУР 2013 ОНООС ХОЙШ АНХ УДААГАА АШИГТАЙ АЖИЛЛАЛАА
2015-7-27
“Багануур” ХК (BAN:MSE) 2013 оноос хойш анх удаагаа ашигтай ажилласан байна. Эрчим хүчний нүүрсний үнэ дэлхийн зах зээлд эрчимтэй буурч байгаа энэ үед тус компани энэ оны эхний хагаст 1.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өнгөрсөн оны мөн үед компани 6.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан юм.
Тус компанийн нүүрсний борлуулалтын орлого нь 2014 оны мөн үетэй харьцуулахад 7 орчим тэрбум төгрөгөөр өссөн байна. 2014 оны жилийн эцсийн тайлангаар тус компани 90.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн нь өмнөх оны мөн үеэс 3 тэрбум гаруй төгрөгөөр сайжирсан үзүүлэлт болжээ.
Одоогоор компанийн нийт гаргасан энгийн хувьцааны 75 хувийг Монголын засгийн газар, 21.1 хувийг “Mongolian National Coal Corporation”, харин үлдсэн хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшиж байна.
“Багануур”-ын хувьцааны ханш жилийн өмнөхөөс 25 орчим хувиар буурсан хэдий ч 6-р сараас хойш огцом дээшилж 2,000 төгрөгийн түвшнээс 40 гаруй хувиар өсч тогтлоо.
www.bloombergtv.mn