“СҮҮ” ХК ОНЫ ЭХНИЙ ХАГАСТ 795.1 САЯ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

2015-7.27 Сүүний ууган үйлдвэрийн нэг “Сүү” ХК (SUU:MSE) энэ оны эхний хагас жилд 21.4 тэрбум төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлд борлуулсан байна. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргах өртөг 16.2 тэрбум төгрөг байжээ. Компани тайлант хугацаанд буюу 1-ээс 6-р сард улсад 210.1 сая төгрөгийн татвар төлж, 795.1 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Энэ нь 2014 оны мөн үеийн үзүүлэлтээс 150 гаруй сая төгрөгөөр буурсан байгаа юм. Тайлангийн бусад үзүүлэлтээс дурдахад, компанийн гадаад валютын ханшийн зөрүүний улмаас 632.6 сая төгрөгийн гарз хүлээсэн байна. Валютын ханшийн үзүүлэлт компанийн хувьд чухал, учир нь “Сүү” ХК гадаад валютын зээлтэйн дээр төгрөгийн ханш суларснаар хүүгийн зардал өссөн байгаа юм. 2014 оны жилийн үзүүлэлтээр компани зөвхөн валютын ханшийн зөрүүнээс 4 тэрбум төгрөг алдаж байсан байна. www.bloombergtv.mn