АРИЛЖААНЫ БАНКУУДЫН АШИГ 100 ГАРУЙ ТЕРБҮМ ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

2015-7-23 Арилжааны банкууд 6-р сарыг дуусталх оны эхний хагас жилд 179 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан тухай Монголбанк нэгтгэн тайлагналаа. Хэдийгээр арилжааны банкуудын ашигт ажиллагаа энэ оны эхнээс тогтмол өсч байсан ч 6-р сард ашиг өмнөх сараасаа 4 тэрбум төгрөгөөр буурсан байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал бусад салбараас түрүүлж арилжааны банкуудад ажиглагддаг болохыг салбарынхан хэлдэг. Тэр утгаараа, нэг жилийн өмнөхтэй харьцуулахад дотоодын арилжааны банкуудын ашиг 100 гаруй тэрбум төгрөгөөр бага байлаа.Бусад гол үзүүлэлтүүдийг харахад, арилжааны банкуудын актив болон пассив аль аль нь өсчээ. Тэр дундаа 5-р сард Худалдаа хөгжлийн банк олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд арилжаалсан учраас банкуудын гадаад пассив огцом өсч бүртгэгдсэн байна. www.bloombergtv.mn