28
2015-07
МОНГОЛ УЛСЫН ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ДНБ-ИЙН 7 ХУВЬТАЙ ТЭНЦЭЖ БАЙНА
2015-7.22
Монгол улсын нийт санхүүгийн системийн 95 хувийг банк, даатгал 0.9 хувийг, 2 хувийг банк бус санхүүгийн байгууллага, 1 хувийг хадгаламж зээлийн хоршоод, үлдсэн маш бага хувийг үнэт цаасны зах зээл бүрдүүлж байна. Харин тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын сангийн тогтолцоо бүрдээгүй байна. 2014 оны байдлаар, АНУ-ын хувьцаат компаниудын зах зээлийн үнэлгээ ДНБ-ийнх нь 132 хувьтай тэнцэж байсан бол энэ тоо Канадад 113 хувь, БНСУ-д 97 хувьтай байжээ. Харин Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онд 1.4 их наяд төгрөг байсан нь дотоодын нийт бүтээгдэхүүний ердөө 7 хувьтай тэнцэж байна. Судалгаагаар дэлхийн шилдэг компаниудын 90 гаруй хувь нь хувьцаагаа бирж дээр арилжаалдаг бол Монголын шилдэг 100 компанийн ердөө 8 нь хувьцаа гаргасан байна. Энэ нь арилжааны дүн бага, зах зээлд иргэдийн оролцоо бага буюу худалдан авагч цөөн зэрэгтэй холбоотой гэж Монголын банкны холбоо дүгнэжээ.
www.bloombergtv.mn