28
2015-07
МИК БОНДЫН ТӨЛБӨРТ 70 ТЕРБҮМ ТӨГРӨГ ТӨЛЛӨӨ
2015-7-22
Монголын ипотекийн корпораци жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 5 удаа үнэт цаас багцлан гаргаад байна. Эдгээр ипотекээр баталгаажсан үнэт цаасны эргэн төлөлт хэвийн үргэлжилж байгаа талаар компани мэдээллээ.
2015 оны эхний хагас жилд дуусгавар болсон дүнгээр давуу эрхтэй бондын купоны төлбөрт нийтдээ 18.1 тэрбум төгрөг,үндсэн төлбөрт 46.8 тэрбум төгрөг төлсөн байна. Харин энгийн эрхтэй бондын купоны төлбөрт 5 тэрбум төгрөг эргэн төлсөн болохыг МИК мэдээллээ. Жилийн 8 хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр хямд өртөгтэй зээлд 57,252 иргэн хамрагдаж, шинээр зээл авч, хуучин зээлээ шилжүүлж чадсан байна. Ингэснээр нийлбэр дүнгээр 2.6 их наяд төгрөгийн санхүүжилт хийсэн болохыг Монголбанк мэдээллээ. Үүнээс 1.6 их наяд төгрөгийн зээлийг багцлан, хоёрдагч зах зээлд үнэт цаасжуулаад байгаагаас 90 хувийг Монголбанк давуу эрхтэйгээр, 10 хувийг арилжааны банкууд энгийн эрхтэйгээр эзэмшиж байна.
www.bloombergtv.mn