Ипотекийн зээлийн үлдэгдэл ДНБ-ийн 13.5 хувийг бүрдүүлж байна. 2014-07-08

2014 оны 5 дугаар сард банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 2,365.3 тэрбум төгрөг хүрчээ. Энэ нь өмнөх сараас 3.7 хувь, оны эхнээс 22 хувь, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 139.8 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм. Тайлант сард Ипотекийн зээлийн үлдэгдэл нэрлэсэн Дотоодын Нийт Бүтээгдэхүүний 13.5 хувийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь оны эхэнтэй харьцуулахад 2.5 нэгжээр өссөн үзүүлэлт юм. Тайлант сарын эцэст банкуудын ипотекийн зээлийн үлдэгдлийн 68.4 хувийг “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээл (8 хувийн хүүтэй зээл), 28.5 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.1 хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл бүрдүүлж байна. http://www.mongolbank.mn/