ГАДААД ВАЛЮТЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА. 2014-07-08

2014 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 1832.10 төгрөгийн хаалтын ханшаар 28.7 сая ам.доллар, 295.51 төгрөгийн хаалтын ханшаар 68.1 сая юань тус тус худалдаж, банкуудаас ирүүлсэн саналыг 100 хувь биелүүлэв. Монгол банкнаас валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор долоо хоног бүрийн Мягмар, Пүрав гарагуудад гадаад валютын дуудлага худалдааг тогтмол зохион байгуулдаг бөгөөд энэ худалдаанд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. 
http://www.mongolbank.mn/