“АЗИА ПАСИФИК ПРОПЕРТИЗ” ХК-ИЙН ХУВьЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015.7.21 “Азиа пасифик пропертис” ХК-ийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгохоор 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд СЗХ нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 329 тоот тогтоолоор “Азиа пасифик пропертис” ХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ.   Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нарт өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг Компаниас шаарлдах эрх ийнхүү үүссэн болохыг үүгээр мэдэгдэж байна. Компанийн ТУЗ-өөс тогтоосон нэгж хувьцааг эргүүлэн худалдаж авах үнэ нь сүүлийн арилжааны хаалтын ханш буюу 2,460 төгрөг. Шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08 сарын 31-ний өдөр. Хувьцаа эзэмшигчдийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болоход Компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно. www.mse.mn