АНУ-д ажил эрхлэлт 288000-аар нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 6.1% болж буурсан зэрэг эдийн засаг эрчимтэй сэргэж буй талаар нааштай мэдээллүүд цацагдсантай холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт хувьцааны ханш, индексүүд өсөлттэй байлаа.
Мөн АНУ-ын автомашины борлуулалт 2006 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтэндээ хүрсний зэрэгцээ экспортын түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор худалдааны алдагдал буурсан зэрэг мэдээллүүд нь зах зээлд эерэгээр нөлөөллөө.
Ийнхүү дэлхийн хамгийн том 3 эдийн засаг болох АНУ, БНХАУ, Японы эдийн засаг сэргэж буй талаарх тайлан мэдээллүүд нь дэлхийн эдийн засаг болон хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ирэх саруудад илүү сайжирна гэсэн хүлээлтийг бий болгож байна.
БНХАУ-ын хувьд PMI индекс 50.8-аас 51.0 болж нэмэгдсэн бол Японы хувьд тус индекс 50-аас 51.5 болон өссөн байна.
Гэхдээ Евро бүс дэх хувьцаануудын уналт инфляцийн бууралтаас шалтгаалан үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл Евро бүсийн инфляци 6-р сард 0.5%-д хүрч, сүүлийн ₮ жилийн хамгийн бага түвшиндээ хүрээд байна. Тус бүсийн PMI индекс сүүлийн 6 сарын хамгийн бага түвшиндээ хүрчээ.
Өнгөрсөн 7 хоногт S&P 500 индекс ойролцоогоор 1% -иар өсч дээд амжилтандаа хүрсэн бол Dow Jones Industrial Average index 1.2%-аар өсч анх удаа 17000 нэгжид хүрлээ. Харин NASDAQ Composite индексийн хувьд 1.7%-аар буюу хамгийн өндөр хувиар өссөн байна.
08
2014-07