“ГОВь” ХК 2-Р УЛИРАЛД 2.4 ТЕРБҮМ ТӨГРӨГИЙН ЦЭВЭР АШИГТАЙ АЖИЛЛАА

2015.7.20 Зах зээлийн үнэлгээ болон гаргасан хувьцааны тоо ширхгээрээ тэргүүлдэг оёмол сүлжмэлийн салбарын "Говь" ХК-ийн (GOV:MSE) санхүүгийн үзүүлэлтүүд өмнөх улирал болон өнгөрсөн онтой харьцуулахад тогтвортой хэвээр байна. Тус компани II улиралд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үйл ажиллагаанаас 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хүртсэн болохоо тайлагналаа. Монголыг зорих жуулчдын урсгал нэмэгдэж эхэлдэг 2-р улиралд компани нийтдээ 22.5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулснаас өөрийн өртөг нь 15.6 тэрбум төгрөг байсан байна. Өнгөрсөн улирлын байдлаар компанийн нийт хөрөнгө нэмэгдэж 112.9 тэрбум төгрөгт хүрсэн бол компанийн өр төлбөрийн хэмжээ 59 тэрбум төгрөг болжээ. "Говь" ХК-ийн үйл ажиллагаа зөвхөн дотоодод төвлөрдөггүй, олон улсад салбар дэлгүүрүүдээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулж байгаа юм. Хөрөнгийн зах зээлд нийтдээ 7.8 сая ширхэг хувьцаа гаргасан байдаг. Хувьцааны ханш 2-р улирлыг 7350 төгрөгөөр эхлүүлж байсан бол ханш нь 36 хувиар өсч өнгөрсөн улирлыг 10,000 төгрөг дээр хаасан байна. www.bloombergtv.mn