ЖИНСТ УВС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭД

Ард Санхүүгийн Нэгдэл ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Жинст Увс ХК-ийн нийт гаргасан хувьцааны 84.6 хувь буюу 45,028 ширхэг хувьцааг худалдан авсан билээ. Компанийн тухай хуулийн 57.1 дэх заалтын дагуу Ард Санхүүгийн Нэгдэл нь бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа нийт хувьцааны 15.4 хувь буюу 8,195  ширхэг хувьцааг нэг бүрийг 975.28 төгрөгийн ханшаар 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 28 -ны хооронд худалдан авахаар санал гаргаж байна. Ард Санхүүгийн Нэгдэл буюу Ард Холдингс нь санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй манлай компаниудад хөрөнгө оруулалт хийн, удирдан явуулж буй үндэсний холдинг компани юм. Бид хөрөнгө оруулалт хийсэн компаниудынхаа зах зээлд эзлэх байр суурь, өрсөлдөх чадвар болон үнэ цэнийг нь нэмэгдүүлэх замаар өөрийн хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг өсгөх зорилт тавин ажиллаж байна. Манай бүрэлдэхүүнд Ард Даатгал, Ард Кредит ББСБ, Ард Актив, Ард Секюритиз ҮЦК, Ард Менежмент болон Хөрөнгө Оруулалтын Итгэлцлийн Сан (EIT) зэрэг компаниуд багтдаг бөгөөд 2015 онд Жинст Увс ХК-ийн хувьцааг худалдан авч хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлээд байна. Энэ шинэ хөрөнгө оруулалтын хүрээнд бид тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэн үндэсний тэргүүлэгч компаниудын нэг болгох зорилт тавин ажиллах болно.  Жинст Увс ХК-ийн хувьцаа эзэмшигч та харъяа брокер дилерийн компани болон Ард Секьюритиз ҮЦК ХХК-ийн байран дээрээ очин хувьцаа худалдах захиалга өгнө үү. Ард Секюритиз ҮЦК ХХК-ийн хаяг: СБД, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж-2, Өнгөт Хэвлэл ХХК-ийн байр, 2 давхарт, утас: 321899 www.localhost:8000