"RIO TINTO” ЗИМБАБВЕ ДАХЬ АЛМАЗ, НҮҮРСНИЙ УУРХАЙД ЭЗЭМШИХ ХУВИА “RIOZIM” КОМПАНИД ХУДАЛДЖЭЭ

2015-6-29 “Rio Tinto” компани Зимбабве дахь алмаз, нүүрсний уурхайд эзэмших хувиа орон нутгийн “RioZim” компанид худалджээ. Тодруулбал алмазны Мурова ордод эзэмшдэг 78 хувиа, Мөн Сенгва нүүрсний уурхай дахь 50 хувиа худалдсан тухай өнгөрсөн баасан гарагт мэдээллээ. 2013 онд “Deutsche” банкны хийсэн судалгаагаар алмазны Мурова орд нь 279 сая долларын зах зээлийн үнэлгээтэй бөгөөд өнгөрсөн оны IV улиралд 101,000 карат алмаз үйлдвэрлэж байжээ. “Rio Tinto” компанийн зүгээс 1 дүгээр сард Зимбабве улсын Төрөөс шаардаж буй татварийн зардал өндөр байгаа нь Мурова уурхайг хаахаас өөр аргагүйд хүргэж байгааг онцолсон байна. www.bloombergtv.mn