10
2015-07
ТАВАН ТОЛГОЙН АЖЛЫН ХЭСЭГ ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛАВ
2015-7-6
“Тавантолгой”-ийн асуудлаар УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. “Тавантолгой”-ийн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай хийхээр бэлтгэсэн Хөрөнгө оруулалтын гэрээ болон дагалдах бусад гэрээ нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хэд хэдэн хуулийн холбогдох заалтууд, УИХ-ын тогтоолуудыг зөрчиж байна гэж үзсэн байна. Мөн ордыг ашиглахаар байгуулсан гэрээнүүд талуудын эрх тэгш байдлыг хангаагүй гэж үзжээ. Иймээс уг ордыг ашиглах асуудлаар өмнө гарсан УИХ-ын тогтоолуудыг нэгтгэн УИХ-аас Засгийн газарт баримтлах тодорхой зарим, удирдамж бүхий тогтоол баталж, УИХ-аас хяналт тавьж ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна.
www.bloombergtv.mn