10
2015-07
ДИЛЕРИЙН АРИЛЖААНЫ ТӨВ КОМПАНИД ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО
2015-7-7
Монголын Хөрөнгийн бирж, Хөдөө Аж Ахуйн биржээс гадна удахгүй дахин 1 биржтэй болох гэж байна. Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит 18 дугаар хурлаар Дилерийн арилжааны төв компанид үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх олгожээ. Дилерийн арилжааны төв компанийн хувьд эхний ээлжинд бүх төрлийн хувьцааны арилжаа явуулж, цаашид өрийн хэрэгсэл, санхүүгийн хэрэгслүүд, валют, таавар, түүхий эдийн арилжаа солилцоог хийх юм байна. Удахгүй байгуулагдах биржийн арилжааны систем нь дэлхийн 70 орчим орны 100 гаруй биржид ашиглагддаг “Nasdaq OMX” группын цахим арилжааны систем дээр суурилна гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Арилжааны систем нь клиринг, төвлөрсөн хадгаламжийн болон брокерийн системтэйгээрээ давуу талтай юм байна. Зах зээлийн зорилтод хэрэглэгчид нь төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, иргэд, даатгал, арилжааны банк зэрэг санхүүгийн байгууллагуудын хийж буй хөрөнгө оруулалтын багц байна гэж харж байна.
www.bloombergtv.mn