10
2015-07
“ХАЙ БИ ОЙЛ” ХК-ИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2015-7-7
“Хай Би Ойл” ХК-ийн хаалттай хүрээнд нэмж гаргах нэг бүрийн 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нийт 42,884,686 ширхэг энгийн хувьцааг бүртгэн тус компанийн нийт гаргасан хувьцааг 52,118,954 ширхэг байхаар Санхүүгийн зохицуулах хороо 2015 оны 7 дугаар сарын 2 өдрийн 302 дугаар тоот тогтоолын дагуу бүртгэлдээ өөрчлөлт оруулаад байна. Уг тогтоолтой холбогдуулан МХБ-ийн “Бүртгэлийн журам”-ын дагуу өөрчлөлт оруулах болно. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан "Компанийн тухай хууль"-ийн 38-д заасны дагуу нэмж гаргаж буй энгийн хувьцааг компанийн хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжинд худалдан авах, мөн "Компанийн тухай хууль"-ийн 53, 54-д заасны дагуу 2013 оны 12-р сарын 30-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй эсвэл хурлаас гарсан шийдвэртэй эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигчид хувьцаагаа компаниас эргүүлэн худалдан авахыг шаардах эрх тус тус үүсээд байна.
www.mse.mn