10
2015-07
ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУДЫН ДҮРМИЙН САНГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ
2015-7-8
Санхүүгийн Зохицуулах Хорооноос үнэт цаасны компаниудын дүрмийн санг шинэчлэн тогтоолоо. Зөвхөн брокерийн үйл ажиллагааг дагнан эрхлэх бол хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь 100 сая, дилер болон брокерийн үйл ажиллагааг хавсарч эрхлэх бол 200 сая, брокер, дилер, антеррайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагааг хавсарч эрхлэх бол хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 1 тэрбум төгрөг байхаар шинэчлэн тогтоолоо. Дээрх хэмжээнд хүрээгүй үнэт цаасны компаниудын хувьд энэ оны 9 дүгээр сарын 30-ны дотор багтаан дүрмийн сангаа бүрдүүлэх үүргийг хувь нийлүүлэгч нарт нь үүрэг болгожээ. Одоогийн байдлаар нийт 66 брокер, дилерийн компаниуд хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байна. Дээрх компаниудын багагүй хувь нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ болон ашигт ажиллагааны түвшин сул, мэргэжлийн түвшний үйлчилгээ эрхлэх техник тоног төхөөрөмж хангалттай биш, мэдлэг чадар дутмаг байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцоллоо.
www.bloombergtv.mn