БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО 3.4 ХУВИАР БУУРЧЭЭ

2015-7-3 Бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 6 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.4 хувиар буурсан талаар Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, Судалгаа мэдээллийн үндэсний төвөөс мэдээллээ. Энэ оны эхний хагаc жилд 58.6 мянган ажилгүй иргэн хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн бол ажил олгогчдоос 31.6 мянган ажлын байрны захиалга ирсэн байна. Энэ нь ажлын байрны тоо өнгөрсөн оны мөн үеэс 46 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Бүртгэлтэй боловч ажилгүй байсаар байгаа иргэдийг боловсролын түвшнээр авч үзвэл 75 хувь нь буюу 24 мянга 577 иргэн дипломын болон бакалаврын дээд, бүрэн дунд боловсролтой иргэд байгаа ажээ. www.bloombergtv.mn