02
2015-07
БҮХ ХУВЬЦААТ КОМПАНИУДЫН ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭГ ДАХИН ХИЙЛГЭНЭ
2015-6-26
Хувьцаат компаниуд Санхүүгийн зохицуулах хорооноос эрх авсан үнэлгээний байгууллагаар 3 жил тутамд үнэлгээ хийлгэх ёстой ч сүүлийн жилүүдэд үнэлгээ огт хийлгээгүй хувьцаат компаниуд ч байгаа юм. Энэ байдлаас болж хувьцаа эзэмшигчид хохирдог тул хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудад хөрөнгийн үнэлгээ дахин хийлгэх шийдвэрийг Хорооны хурлаас гаргалаа. Ялангуяа, хэлбэрээ өөрчлөх хүсэлт гаргасан хувьцаат компанийн хөрөнгийн үнэлгээ бодит бус байгаа тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн авах хувь багасч, жижиг хувьцаа эзэмшигчид хохирдог талтай. Иймд 3 дугаар улиралд багтаан хөрөнгийн үнэлгээг Сангийн яамнаас зөвшөөрөл авсан үнэлгээний компаниар хийлгэж, жилийн эцсийн тайланд тусгахаар шийдвэрлэжээ.
www.frc.mn