САНХҮҮГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР АВСТРАЛИЙН ҮНЭТ ЦААС, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХОРООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

2015-6-25 Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны 6 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ИБУИНВУ-ын Лондон хотноо зохион байгуулагдсан Үнэт цаасны хороодын олон улсын байгууллагын 40 дэх удаагийн Жилийн уулзалтад амжилттай оролцлоо. СЗХ-ны төлөөлөгчид дээрх хуралд оролцохоос гадна Хөгжиж буй орнууд болон Ази-Номхон далайн бүсийн дэд хорооны олон талт уулзалтуудад оролцож, хөгжиж буй орнуудын үнэт цаасны зах зээлийн онцлог, хөгжил, хяналт, зохицуулалтад тулгарч буй бэрхшээл, 2015-2020 оны хөгжлийн стратегийн хандлагын талаар санал солилцов. Мөн ЛХБГ-тэй МХБ-ийн арилжааны системд гарч буй хүндрэлийг нэг мөр шийдэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, ЕСБХБ-тай хөрөнгийн зах зээл, тэр дундаа даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр, мөн уул уурхайн эдийн засагч, санхүүгийн мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хороотой хамтран ажиллахаар тохиролцжээ. www.frc.mn