КОМПАНИУД IPO БОЛОН ДАВХАР БҮРТГЭЛИЙГ СОНИРХОЖ БАЙНА

2015-6-24 Санхүүгийн зохицуулах хороо, Японы хамтын ажиллагааны байгууллага болох ЖАЙКА болон Монголын худлалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Үнэт цаасыг олон нийтэд санал болгон гаргах /IPO/ болон давхар бүртгэлийн  орчин” сэдэвт чуулга уулзалтыг  Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгууллаа. Арга хэмжээг хамтран зохион байгуулсан Японы хамтын ажиллагааны байгууллагын ЖАЙКА төслийн багийнхан болон Японы Хөрөнгийн биржийн төлөөлөл өөрийн улсын төрийн өмчит компаниудын хувьчлалын талаарх туршлага, Токиогийн хөрөнгийн биржийн бүртгэл сэдвээр мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцсан юм. www.frc.mn