“СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП” ХК /ХУУЧНААР “БАЯНБОГД" ХК/-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-6-29 Компанийн тухай хуулийн 53.1 болон 53.2-т заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн худалдаж авахыг компаниас шаардах эрхтэй байдаг. Энэхүү эрхийг хэрэгжүүлэхээр “СТАНДАРТ ПРОПЕРТИ ГРУПП” ХК- аас хувьцаагаа компанид эргүүлэн худалдах хүсэлтэй хувьцаа эзэмшигчдээс 2015.08.12-ны дотор, нэгж хувьцааг 100 төгрөгөөр эргүүлэн худалдан авах болсон байна.  www.mse.mn