АЯЛАЛ, ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАВ

2015-6-30 Аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах ажлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад даалгалаа. Нарийвчилсан төлөвлөгөөгөөр 1 дүгээр үе шат буюу Эрчимтэй хөгжлийн үе 2016-2020 он, 2 дугаар үе шат буюу Тогтвортой хөгжлийн үе 2021-2025 он хүртэл байх ажээ. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаснаар хяналт тавьж ажиллах үүргийг салбарын яам хүлээж байна. Тус хөтөлбөрт аялал, жуулчлалыг Монгол орны өвөрмөц онцлог болон олон улсын жишиг, чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх гол чиглэлийг барих юм. www.bloombergtv.mn