02
2015-07
“SOUTHGOBI RESOURCES” КОМПАНИ 32 САЯ ДОЛЛАРЫН ҮНЭ БҮХИЙ НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА
2015-7-1
Овооттолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Southgobi Resources” компани 7 дугаар сарын 14-нөөс өмнө 32 сая долларын үнэ бүхий 55 сая ширхэг нэмэлт хувьцааг гаргаж, 2 хөрөнгө оруулагчид худалдахаар болсон гэж мэдээллээ. Уг арилжаанаас орж ирэх хөрөнгөөр өмнөх өр зээлийн эргэн төлөлтийг хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал “Citic Merchant” компани 28.7 сая доллараар нэмэлтээр гаргах хувьцаанаас 50 сая ширхэгийг худалдаж авснаар “Southgobi Resources” компанийн 17 хувийг эзэмших боломжтой болно. Мөн ингэснээр тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд нэг гишүүнээ томилох боломжтой болж байгаа юм. Харин дараагийн хөрөнгө оруулагч болох “Swiss Life Gestion Privee” тус компанийн 2 хувийг эзэмшихийн тулд 2.9 сая долларын үнийн дүн бүхий 5 сая ширхэг нэмэлт хувьцааг худалдаж авахаар болжээ. “Southgobi Resources” компанийн нэмэлт хувьцаа нэгж нь 71 канад центээр үнэлэгдэж, Торонто болон Хонгконгийн Хөрөнгийн биржид давхар бүртгэгдсэн байна.
www.bloombergtv.mn