25
2015-06
ХӨРӨНГИЙН БИРЖ МОНГОЛЫН ДААТГАГЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
2015-6-19
Монголын Хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгын хүрээнд Монголын Даатгагчдын холбоотой хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны эхлэл болгон талууд 6-н сарын 8-нд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Мөн даатгалын компаниудаас IPO хийхэд МХБ-ээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчид болон салбарын мэргэжлийн байгууллагууд хооронд үр дүнтэй уулзалт, семинар, сургалтыг тогтмол зохион байгуулж байх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг тусгажээ.
Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний эхэнд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч хатагтай Д.Чулуунцэцэг “цан” цохин Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээлээ.
www.news.gogo.mn