МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ПРОГРАММ ХАНГАМЖТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛУУДЫГ ОЙРЫН ХУГАЦААНД ШИЙДНЭ. /2014-07-09/

“Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Ангар  Лондонгийн хөрөнгийн бирж болон “Millennium IT” компанийн хамт 2014 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “ҮЦТТТХТ” ТӨХХК-нд ажиллаа.
“ҮЦТТТХТ” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Гандулам болон бусад холбогдох албаны хүмүүстэй хөрөнгийн зах зээлд нэвтрүүлээд байгаа “MIT” системд үүссэн асуудлуудыг богино хугацаанд хэрхэн шийдвэрлэх, улмаар цаашдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар хамтарсан уулзалт зохион байгуулж ажилласан. 
Эх үүсвэр: www.mse.mn