25
2015-06
“ТАВАНТОЛГОЙ”-ИЙН ОРД ГАЗРЫН ЭРГЭН ТОЙРОН ДАХЬ НАЙМАН ТАЛБАЙГ ХӨГЖҮҮЛНЭ
2015-6-24
Засгийн газраас УИХ-д энэ оны 4 дүгээр сард өргөн барьсан “Тавантолгой”-ийн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслөө эргүүлэн татахаа мэдэгдээд байна. Харин шинээр өргөн барих төсөлд “Тавантолгой”-ийн орд газрын эргэн тойрон дахь тусгай зөвшөөрөл бүхий найман талбайг хөгжүүлэх төлөвлөгөөний хамт өргөн барина гэж Монгол Улсын сайд М.Энхсайхан мэдээлсэн юм.
Одоогийн тогтоолын төсөлд зөвхөн урд боомтыг чиглэсэн төмөр замыг л дурдсан бол шинээр боловсруулагдаж байгаа тогтоолын төсөлд “Тавантолгой”- оос бүх чиглэлийн төмөр замын асуудлыг тусгасан байна. Харин энэ долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг тогтоолын төсөл өргөн барина гэж мэдэгдээд “Тавантолгой”-ийн хөрөнгө оруулалтын гэрээг цааш явуулах боломжгүй гэж мэдэгдэж байсан юм.
www.bloombergtv.mn