25
2015-06
IV СТАНЦЫН 70 САЯ АМ.ДОЛЛАРЫН САНХҮҮЖҮҮЛТИЙГ ШИЙДВЭРЛЭВ
2015-6-19
ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Петербургийн Олон Улсын Эдийн Засгийн Чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцох үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, ОХУ-ын Внешэконом банкны Нэгдүгээр орлогч захирал П.М.Фрадков нар хөрөнгө оруулалтын 20 сая долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
Энэ нь 1983 оноос хойш нийслэлийнхний 80%-ийг дулаан, цахилгаанаар хангаж буй IV цахилгаан станцын 123 мегаваттын өргөтгөлийн ажлыг хийхээр Чингис бондоос санхүүжүүлсэн 70 сая долларыг үе шаттай нөхөн олгох хөрөнгө оруулалт юм.
www.shuud.mn