25
2015-06
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ НӨХЦЛИЙ ИНДЕКС 3.8 ХУВИАР ӨСЧЭЭ
2015-6-22
Монгол Улсын гадаад худалдааны нөхцлийн индекс 5 дугаар сард өмнөх сараас 3.8%-р, өмнөх оны мөн үеэс 6%-р өсч, нэг мянганы 738 нэгж болсон талаар Монголбанкнаас мэдээллээ.
5 дугаар сарын хувьд экспорт болон импортын үнийн индекс аль аль нь бууралттай гарсан нь экспорт өсөлттэй байсан өмнөх саруудтай харьцуулахад бага зэрэг тааруу үзүүлэлт болж байна. Улсын хэмжээнд энэ оны эхний таван сард хийсэн нийт импорт өмнөх оноос 32.1%-р буурсан байхад, валютын төлбөртэй импорт 33.6%-р багасчээ. Энэ хугацаанд экспорт болон импортын бүтцэд өөрчлөлт орж, ашигт малтмалын нийт экспортод үзүүлэх нөлөө нэг нэгж хувиар бууран 87% болсон бол уул уурхайн бус экспорт 13%-ийг бүрдүүлж байгаа аж.
www.bloombergtv.mn