“ОЮУТОЛГОЙ”-Д 140 МЯНГАН ТОНН ЗЭСИЙН БАЯЖМАЛ ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ /2014-07-17/

“Turquoise Hill Resources” компани Оюутолгойн ордын үйлдвэрлэлийн хоёрдугаар улирлын тайлангаа цахим хуудастаа мэдээлжээ.
Энэ хугацаанд Оюутолгойн ил уурхайгаас олборлосон 7.77 сая тонн хүдрийг боловсруулж, 25.8 хувийн зэсийн агуулгатай 140 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Ингэснээр энэ он гарснаар нийт 242.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэж буй аж. Мөн 4-6 дугаар сард баяжмал дахь зэс 51.6 мянган тонн (нэгдүгээр улиралд дээрх тоо 13.1 мянган тонн байсан), баяжмал дахь алт 126 мянган унци, баяжмал дахь мөнгө 309 мянган унцийг борлуулсан байна.
Мөн 2014 онд 135 мянгаас 160 мянган метр тонн зэс, ба 600 мянгаас 700 мянган аунс хүртэл алтны баяжмалыг үйлдвэрлэнэ гэж төлөвлөсөн байна.
Тус компанийн гүйцэтгэх захирал Кэй Пристли “Оюутолгойн үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өссөн. Мөн бүтээгдэхүүний борлуулалт нэмэгдэхэд худалдан авагч талын тээвэр ложистик сайжирсан нь нөлөөллөө” хэмээн өгүүлжээ.
Дашрамд дурдахад, тус ордоос өнгөрсөн оны долдугаар сарын 9-нөөс зэсийн баяжмал экспортолж эхэлсэн юм.
Эх үүсвэр: http://news.gogo.mn