25
2015-06
"MOENCO" ХӨШӨӨТИЙН УУРХАЙН ҮНЭЛГЭЭНЭЭС 6.5 ТЭРБУМ ХОНГКОНГ ДОЛЛАРЫН ХАСАЛТ ХИЙHЭ
2015-6-19
Хонгконгт Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” Хөшөөтийн уурхайн үнэ цэнэ буурсантай холбоотойгоор компанийн хөрөнгөөс 6.5 тэрбум хонгконг доллар буюу өнөөгийн ханшаар 840 сая доллартай тэнцэхүйц хэмжээний хасалт хийхээр төлөвлөж байна. 2015 оны 3 дугаар сарын байдлаар танилцуулах санхүүгийн жилийн тайланд томоохон нөлөө үзүүлнэ гэж анхааруулжээ. Харин хөрөнгийн хасалт нь бэлэн мөнгөтэй холбоогүй, нягтлан бодох бүртгэлийн хасалт гэдгийг тус компани онцолжээ. Сүүлийн байдлаар тус компани Хөшөөтийн гэрээт компанийн олборлолтыг зогсоож, төлбөрийг нэмэлт хувьцаа гарган барагдуулаад байгаа юм. Харин хөрс хуулах үйлчилгээ үзүүлж байсан "Monnis Mining Equipment" компанитай хараахан тохиролцоонд хүрч чадаагүй аж.
www.bloombergtv.mn